Би 10-н жилд байхын л хараа муутай хоёр өөр хараатай зүүн талын нүд маань баруунаа бодвол муу залхуу хараатай гэж оношлогдож байсан. Мэдээж 10-н жилийн жоохон хүүхэд хүүхдүүдэд шоглуулна, царай муутай харагдана гэх шалтгаанаар шил зүүхийг эрс эсэргүүцсэн. Түүний дараагаас хараа улам л муудан их сургуульдаа ялт ч үгүй шил зүүхээс өөр сонголтгүй болсон. Нүдний шил зүүх угийн л дургүй байсан болохоор хараагаа тэглүүлнэ гэсэн бодолтой 6,7н жил явсны эцэст зориг гарган шийдээд судалгаа хийж үзэхэд хүмүүс ихэвчлэн гадагшаа гарж хараагаа тэглүүлдэг Монголд бол 2-л газар энэ хараа тэглэх лазер хийдэг болж таарсан. Монголд хараа тэглэх хагалгаа хийдэг 2 газрын маань нэг болох Солонго эмнэлэг нь зөвхөн хараа тэглэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах, германаас шинэ сүүлийн үеийн технологи оруулж ирэн салбар эмнэлэг нээж байгааг мэдээд тус эмнэлгийг зорилоо.
Тухайн эмнэлэгт эхлээд миний харааг шалгаад зүүн тал нь -5 баруун тал нь -1,5 хараатай гэж оношилсон. Үүний дараагаар хараа тэглэх аль хагалгаа нь хамгийн үр дүнтэй бэ гэдгийг тусгай аппаратаар шинжилгээ хийсэн ба шинжилгээний хариу нь баруун талын нүд маань кератаконустай тул баруун нүдэнд хараа тэглэх ямар ч боломжгүй харин зүүн талын нүд маань “smart sight” буюу хамгийн сүүлийн үеийн өвдөлт багатай хагалгаа орох боломжтой гэж гарсан. Нэг хүний нүд байж хоорондоо ийм өөр байгаад их гайхсан тэгээд эмчээс нэлээн асууж зөвлөлдсөний үр дүнд нэг нүдэндээ хагалгаанд орсон ч цаашид шил зүүхгүй байх бүрэн боломжтой, муу хараатай нүд маань хараа тогтсон тул цаашид хараа муудах магадлал бага тул хагалгаанд 7н сард орохоор шийдсэн.
Хагалгаа 15-20мин болж дууссан хагалгаанаас гарж ирэхэд тухайн өдөр нүд гялбаад юм харахад хүндрэлтэй аргаж, нүдээ аних нээхэд тороох зовуурьтай байсан. Маргаашаас нь аргаж торох зовуурь нь багасаж илт сайжирсан харин нүд гялбаад гэрэл хурц байсан зовуурь нь 7-14
хонож арилсан. Сарын турш гам дэглэмээ сайн барьсны эцэст хэвийн амьдралын хэв маягтаа бүрэн орсон. Одоо хагалгаа хийлгээд 2 сар болж байна шилгүй хорвоо дэлхий юмсыг илүү тодоор харж сэтгэл санаа үнэхээр сайхан байгаа. Солонго хараа заслын эмнэлгийн чадварлагт хамт олонд маш их талархаж байна.

