Кератоконус CXL эмчилгээ:

Кератоконус нь ихэвчлэн 2 нүдийг хамардаг бөгөөд тэгш бус байдлаар эвэрлэгийн зузаан нимгэрч, эвэрлэг аажмаар урагш гүдийн, жигд бус астигматизм үүсгэх зэргээр харааны чанарыг бууруулдаг аажим явцат нүдний эмгэг. Кератоконусын үе шатаас хамаарч эмчилгээний менежментийг төлөвлөдөг ба CXL эмчилгээ нь эвэрлэгийн коллагений нийлэгжилтийг нэмэгдүүлж бат бөх байдлыг тогтворжуулах зорилготой эмчилгээ юм.