Сайн байна уу? Намайг Мөнхзаяа овогтой Цэнгүүн гэдэг 
     
    Би нүдний цилиндрийн гажиг оношийн улмаас 11 жил харааны шил зүүсэн. Өөрөөр хэлбэл фокус тааруулж аваагүй зураг шиг хардаг байсан. 
    Энэ цаг хугацаанд харааны шилний тусламжтайгаар бүх зүйлийг тод хардаг байсан хэдий ч цантах, шилээ хугалах, гээгдүүлэх мөн спортоор хичээллэхэд саад болох зэрэг бэрхшээлүүд тулгарч байсан. Ялангуяа усанд сэлэх үед ойр орчны зүйлсийг сайн харж чаддаггүй байсан.
    2021 оноос хойш Солонго Нүдний Эмнэлэг -ээр үйлчлүүлж эхэлсэн. Урьд нь эмнэлгийн нарийн мэргэжлийн хагалгаа, үйлчилгээг гадаад улсруу зорьж очин авна гэж боддог байлаа.
    Гэтэл сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, мэргэшсэн эмч нарын тусламжтайгаар Монголдоо Solongo LASIK Center -т нүдний, хараа зүйн иж бүрэн эмчилгээ үйлчилгээг хийлгэнэ гэж бодсонгүй явжээ. Солонго эмнэлгийн тусламжтайгаар Монголдоо хараагаа тэглүүлж, харааны шилгүйгээр бүх зүйлийг илүү тодоор, ямар нэгэн саад бэрхшээлгүйгээр хардаг болсондоо туйлын их баяртай байна. 
    Өмнө нь харааны шил тааруулж бүх зүйлийг тодоор хардаг байхдаа сэтгэл хангалуун байдаг байсан бол одоо шилгүйгээр илүү тод харж байгаа нь үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмжийг төрүүлж байгаа нь гайхамшигтай. 
    Шилтэй байхад Up хүүхэлдэйн киноны өвгөнтэй адилхан гэдэг байлаа. Одоо өвгөн нь шилгүй болсон шүү.