Дэлгэрэнгүй мэдээллийг
(+976) 7701-6699

Нүдний хуурайшилтын оношилгоо
Нүд хуурайших эмгэг гэдэг нь нулимсны тэнцвэрт байдлын тогтолцоо алдагдаж нүдэнд таагүй мэдрэмж төрүүлэх, хараанд өөрчлөлт орох, нулимсан давхарга тогтворгүй болох зэрэг шинж тэмдгээр илэрдэг нүдний гадаргуугийн олон хүчин зүйлт эмгэг юм. Нүд хуурайших эмгэгтэй хүмүүсийн гуравны нэгд нь Мейбомын буюу тослогийн булчирхайн үйл ажиллагааны алдагдал ажиглагддаг бөгөөд энэ нь булчирхайн сувгийн бөглөрөл эсвэл булчирхайн шүүрлийн өөрчлөлтөөр илэрдэг.
Нүдний хуурайшилтын оношилгоонд:
- Холын хараа шалгах
- Ойрын хараа шалгах
- Нүдний дотоод даралт
- Эвэрлэг бүрхүүлийн цогц шинжилгээ
- Биомикроскопи, нүдний уг дурандах
- Нулимс задралын хугацааг тодорхойлох
- Ширмер тест
- Мейбографи-Мейбомын булчирхайн зураг авах
- Нүдний хуурайшилтын зэргийг үнэлэх
Нүдний эмчийн зөвлөгөө
Дээрх оношилгооны үр дүн, хуурайшилтын зэргээс хамаараад PRP /Platelet-rich plasma/ дусаалга, IPL хуурайшилтын гэрлийн импульс эмчилгээ гэсэн эмчилгээний төрлүүдээс үйлчлүүлэгч танд тохирох эмчилгээг санал болгодог.



