Түгээмэл асуулт хариулт
Хараа засах мэс засалд орсноор та харааны шил зүүгээд хэдэн хувь харж чадаж байсан яг түүнтэй ижилхэн харна.
Smartsight мэс засал нь SMILE-ийг бодвол илүү өндөр хэмжээтэй хугарлын гажгийг засах (-12.00 диоптр), хүүхэн харааг хянах болон астигматизмыг (цилиндр -6.00 диоптр) буруулах боловсронгуй программ хангамж бүхий сайжруулсан хувилбар юм
- Femtosecond буюу нэг төрлийн лазер ашиглан мэс засал хийдэг, нэг үе шаттай мэс засал
- Хасах -12.00 диоптр хүртэл шилийг засах боломжтой
- Цилиндр -6.00 диоптр хүртэл шилийг засах боломжтой
- Мэс заслын үргэлжлэх хугацаа 1 нүдэнд дунджаар 7-10 минут
- Хараа сайжрах хугацаа дунджаар 1-2 өдөр
- Өвдөлтгүй, Эдгэрэлт хурдан
- Эвэрлэгийн гадаргууд зүслэг хийхгүй тул эвэрлэгийн бат бөх байдал хадгалагдаж үлдэнэ
Хараа засах мэс засалд орохын тулд мэс засалд орохын өмнө
- Нарийн шинжилгээ, үзлэг оношилгоонд орсон байх
- Зөөлөн болон хатуу контакт линз 7-10 хоног зүүхгүй байх
- 7 хоногийн өмнөөс зөөлөн контакт линз зүүхээ зогсоох
- Нүдээ будаагүй байх
- Хиймэл сормуусгүй байх
- Шинжилгээ хийх хугацаа дунджаар1 цаг болдог учир ажлаа зохицуулах Шинжилгээний дараа 4-5 цаг нүд бүрэлзэх тул жолоо барих боломжгүйг анхаарах
Хараа засах мэс засалд 20-40 хүртэл насны хүмүүст илүү тохиромжтой бөгөөд урьдчилан заавал нүдний нарийн мэргэжлийн оношилогоо, шинжилгээ хийлгэх шаардлагатай байдаг. Энэхүү мэс засал хийлгэхэд нүд ямар нэгэн эмгэг, өөрчлөлтгүй, эвэрлэгийн зузаан хангалттай байх хэрэгтэй. Хэрвээ нүдний эвэрлэг нимгэн, ямар нэгэн өөрчлөлттэй бол хараа засах мэс заслыг хийлгэх боломжгүй юм.
Харанхуйд хүний хүүхэн хараа томордог. Хүүхэн харааны хэмжээнээс хамааран шөнө гэрэл харахад гялбах магадлалтай. Манай шинжилгээний багаж маань хүүхэн харааны хэмжээг давхар хэмждэг тул мэс заслын дараа гэрэлд гялбах зовуурь үүсэхгүй.
Мэс заслын дараа гам барилт нь мэс заслын үр дүнд нөлөөлдөг
Тиймээс Зүслэгтэй мэс заслын хувьд 3 сарын хугацаанд эмчийн зөвлөсөн гамыг барих шаардлагатай. Smart Sight (зүслэггүй) мэс заслын хувьд 2-3 хоног гам барих шаардлагатай.
Үүнд:
- Үсээ будахгүй хими хийлгэхгүй сормуус суулгахгүй
- Нүдээ дарж нухаж болохгүй
- Спиртийн төрлийн бүтээгдэхүүн хэрэглэхгүй
- Бөмбөгтэй спорт болон хүнд спортоор хичээллэхгүй
- Саун бассейнд орохгүй байх
- Бүсгүйчүүд 14 хоногийн хугацаанд нүдээ будахгүй байх
Нэр сарын хугацаанд гадуур гарахдаа нарны шил зүүх
Нүдний өөр төрлийн эмгэг, өвчнөөс шалтгаалан хараа муудах тохиолдол байж болно. Жишээлбэл нүдний угийн өөрчлөлт, удамшлаас шалтгаалсан, гэмтэл доргилт, насжилтаас шалтгаалах гэх мэт. Хэрвээ хараа муудах тохиолдолд мэс засалд орсноос хойш 3 сарын дараа шинжилгээ үзлэгт хамрагдаж дахин мэс засалд орох эсэхийг шийднэ. Манай сүүлийн үеийн ухаалаг технологи нь эрсдэлийг өмнө нь нарийн шинжилгээгээр үздэг учир иргээд хагалгааны үр дүнг хянах боломжтойгоороо давуу талтай.
Мэс засал хийх явцад ямар ч өвдөлт мэдрэгдэхгүй. Мэс заслын дараа хүн хүний өвчин мэдрэх, өвдөх хугацаа ч өөр байдаг. Тиймээс хүнээсээ, хагалгааны төрлөөс хамаараад өөр өөр байна. LASIK болон FEMTO-LASIK хийлгэсэн бол тухайн өдрөө зовуурьтай. Нүд хорсох, нүд торох, нулимс гарах зэрэг байж болох ч маргаашаас нь зовуурь багасна. Харин SMARTSIGHT хийлгэсэн бол ямар ч зовуурь байхгүй
Ямар ч төрлийн мэс засалд 100%-ийн баталгаа өгдөггүй бөгөөд эрсдэл гарч болзошгүй байдаг. Хараа засах мэс засал нь харааны шилээр хардаг түвшинд хүргэх зорилготой. Хэрвээ та харааны шил зүүгээд 100% хардаг бол мэс заслын дараа тэр түвшинд очих боломжтой. Харин таны харааны чадал 70% бол мөн л тэр түвшинд очно. Энэ мэс засал нь хувь хүний өөрийн хүсэлтээр хийгддэг тул та мэс заслынхаа талаар зөв ойлголттой байж, гэр бүлийн гишүүдтэйгээ зөвлөлдсөнөөр шийдвэрээ гаргах нь зүйтэй.


