Дэлгэрэнгүй мэдээллийг
(+976) 7701-6699

Эвэрлэгийн эндотель эс тоолох шинжилгээ /Specular microscope/
Энэхүү шинжилгээ нь эвэрлэг бүрхүүлийн хамгийн дотор талын давхарга болох эндотелийн эсийг үнэлэн дүн шинжилгээ хийх боломжийг олгодог инвазив бус фото зураглалын шинжилгээ юм.
Эндотелийн эс нь нас ахих тусам цөөрдөг ба насжилтын шалтгаант болон хоёрдогч байдлаар тохиолдох эндотелийн эмгэг, гэмтэл зэргийн үед эмчилгээг төлөвлөхөд өндөр ач холбогдолтой.
Энэхүү шинжилгээгээр:
Компьютерын тусламжтай эвэрлэгийн төв, дунд, зах хэсгийн дүрслэлийг хослуулан хэрэглэснээр эндотелийн давхарга болон бие даасан эс бүрийн морфологи бүтэц,хэмжээ, шинж чанар, алдагдал, нягтшилыг шинжилнэ.



