Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.
Юуны түрүүнд энэ олон жилийн дараа нүдний шилгүйгээр бүх зүйлийг Full HD харах боломж олгосон Солонго Хараа ХХК-ний эмч, мэргэжилтэн ажилчдад баярласан талархсанаа дахин дахин илэрхийлье.
Солонго Хараа ХХК-ний шинэ технологи нэвтрүүлэн хараа заслын хагалгааг монголд дараагийн түвшинд авчрах төслийн нэг хэсэг болон ажилласандаа туйлын таатай байна. Тухайн тоног төхөөрөмж нь нэн дэвшилтэт технологи учраас үйлдвэрлэгчээс маш олон төрлийн технологийн шаардлагыг Солонго Хараа ХХК-д хүргүүлсэн ба зураг төслийн төлөвлөлт, ажлын зургийн хувьд бүгд Үйлдвэрлэгчийн техникийн шаардлагыг бүрэн хангаж ажилласан.
Холын хараа муу түүнээсээ шалтгаалан шөнө оройн цагаар машин барих, зааланд тоглох, кино театрт кино үзэх, өвөл цантахаас өгсүүлээд нүдний шилтэй байх ямар хэцүү гэдгийг уншигч та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байхаа. Тиймээс та бүхэнд энэ бүх асуудлаас ангижран бүх зүйлийг нүдээ угаасан юм шиг харах боломжийг олгож буй Монголдоо цор ганц сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Солонго эмнэлгийн талаарх сэтгэгдлээ хуваалцъя.
Солонго эмнэлэгт манай гэр бүлийн хүн маань анх 2020 онд Ковидийн хөл хорио тогтоохоос өмнө хагалгаанд орсон. Ханийн маань хагалгааны дараах сэтгэгдлээс хойш би бас энэ хагалгаанд орохоор сэтгэл шулуудсан ба энэ оны 6н сард шинэ тоног төхөөрөмж дээр хамгийн анхны үйлчлүүлэгч болох боломж олдсон. Тухайн тоног төхөөрөмжийн хувьд SHWIND ATOS, AMARIS технологиор 5 төрлийн мэс засал хийдэг ба үйлчлүүлэгчийн нүдний бүрэн шинжилгээний үр дүнгээс шалтгаалан аль төрлийн мэс заслыг хийлгэх боломжтойг дэлгэрэнгүй мэдээллийн хамт өгсөн. Миний хувьд нүдний эвэрлэг бүрхүүлийн зузаан болон бусад шаардлагатай үзүүлэлтүүд 5 төрлийн мэс заслын алийг нь ч хийлгэх боломжтой гэсэн учраас FEMTO LASIK төрлийн мэс заслыг хийлгэсэн.
Хагалгаа хийлгэсэн өдрийн маргаашаас ажлаа хийж эхэлсэн ба ямар зовуурь өвдөлтгүйгээр, заавал гадаад дотоод явалгүйгээр чанартай үйлчилгээг авсандаа маш сэтгэл хангалуун байгаа. Хагалгааны үед болон хагалгааны дараах эмчийн зөвлөгөө, хяналт нь мэргэжлийн түвшинд, хариуцлагатай хандаж байгаа танай эмнэлгийн бүх эмч, мэргэжилтнээс харагдаж байсан.
Зөвхөн хагалгаанд орсноор бүх зүйл дуусахгүй ба эмчийн зааврыг чанд мөрдөх, өөртөө анхаарал хандуулах нь таны үүрэг боловч эмнэлгийн зүгээс байнга анхаарал хандуулан өнөөдрийг хүртэл намайг байнга дуудаж, үзлэг шалгалтыг тогтмол хийж байна.

