Миний хувьд гадаад, дотоодын олон эмнэлэг судалсны эцэст доорх шалтгааныг үндэслэн наадмын өмнө шинээр нээгдсэн Solongo LASIK Center-д лазер хагалгаанд орсон. Визнд орно гэж хугацаа алдахгүй. Гадаад явснаас үнэ хямд. Хагалгааны өмнө болон дараа асууж тодруулах, үзүүлэхэд хялбар. Бүх төрлийн хагалгаа хийж байсан. / Lasik, Smart sight гэх мэт/. Жч: SMART SIGHT нь германаас ирсэн хамгийн сүүлийн үеийн төхөөрөмж.

    Сэтгэгдэл:

    Эмч, сувилагч хандлага 10/10 Орчин 10/10 Миний хувьд ямарч асуудалгүй хагалгаандаа ороод одоо 100% хараатай, сэтгэл ханамж 100% баяртай байгаа.

     Хагалгааны нийт процесс:

    1. Утсаар холбогдож үзлэгийн цаг авах.
    2. Үзлэгт орох /Ачааллаас хамааран 1-2цаг/
    3. Хагалгааны өдөр товлох. Шинжилгээгээс хамааран өөрт тохирох хагалгааг сонгох. Үнэ: 4~7сая орчим
    4. Хагалгааны өмнөх сургалт, чиглүүлэг сургалтад суух /30мин/
    5. Хагалгаанд орох. Нүдэнд хамгаалах линз зүүлгэсэн /1цаг/ Тухайн өдөртөө нүд бүрэлзсэн. Маргаашаас нь зүгээр харж эхэлсэн. 4 төрлийн дусаалга өгсөн. 2н 1 сарын хугацаанд үлдсэн 2н 3-6 сарын хугацаанд дусаана.
    6. Хагалгааны маргааш эхний үзлэгтээ орно.
    7. Хагалгаанаас хойш 4дөх өдрөө линзээ авхуулсан.
    8. Үзлэгийн давтамж нь 1,4, 14хоног, 1сар, 3сар, хагас жил гэсэн давтамжтай.

    Солонго хараа заслын төвийн хамт олонд маш их баярлалаа.