SmartSight (зүслэггүй)

Smart Sight нь эвэрлэгт зүслэг хийж сөхөвч үүсгэдэггүй. Энэхүү мэс засал нь фемтосекунд лазераар эвэрлэгийн эдэд нимгэн хэрчим (лентикул) үүсгэн түүнийгээ эвэрлэгт үүсгэсэн жижиг нүхээр гарган авч эвэрлэгийн хэлбэрийг өөрчлөн хугарлын гажгийг засдаг мэс засал юм. SMILE мэс засалтай төстэй боловч илүү сайжруулсан
технологи ашиглаж хийгддэг.