Контакт линз нь харааны болон гоёлын зориулалттай байх ба нүдний эвэрлэг бүрхүүл дээр байрлах учир маш болгоомжтой хандах нь зүйтэй. Учир нь эвэрлэг бүрхүүл нь агаараас хүчилтөрөгч авч нулимсаар болон бусад нүдний доторх шингэнээс тэжээл авч байдаг судасгүй эрхтэн юм.
Тиймээс гаднын биет олон цагаар байвал авах шим тэжээл нь хязгаарлагдаж нүд хуурайших, гэмтэх, улайх, өвдөх, загатнах зовуурь илрэх, бактерийн гаралтай халдвар авах, бүр цаашилбал эргэж сэргэхгүйгээр хараа алдах ч эрсдэлтэй байдаг.Хийж хэвших зүйлс
- Контакт линзээ зүүхийн өмнө гараа савандаж угаах
- Линз хэрэглэх бүртээ шингэнээ солих, үргэлж зориулалтын шингэнд байлгах /контакт линз хадгалах савыг 1-3 сар тутамд сольж байх шаардлагатай./
- Агаар нэвтрүүлдэг (silicon hydrogel) контакт линзийг сонгон хэрэглэх, эвэрлэг бүрхүүл нь долоо хонох бүр нөхөн төлжиж байдаг ба нөхөн төлжихөд хүчилтөрөгч шаардлагатай байдаг.
- Нүдний нарийн мэргэжлийн эмчид 6 сар тутамд үзлэг хийлгэж харааг шалгуулан тохирох шилний болон контакт линзний жорын бичгийн дагуу шил, контакт линзийг хэрэглэх.
- Өөр хүний хэрэглэсэн контакт линзийг зүүхгүй байх, нүдний салс болон нулимсаар дамжин халдвар авах эрсдэлтэй.
- Контакт линзтэйгээ унтахгүй байх
- Контакт линз хадгалах саванд байгаа шингэн дээрээс нэмж хийн хэрэглэхгүй байх, хэрэглэх бүрдээ саваа ариутган, зориулалтын шингэнээр дахин дүүргэж контакт линзээ хадгалах.
- Жилээс дээш хугацаагаар нүдний үзлэгт хамрагдалгүй дур мэдэн шил болон контакт линзний хэмжээг баримжаалан зүүж болохгүй. Нүдний нарийн мэргэжлийн эмч танд зовуурь илрэхээс өмнө өвчнийг эрт үед нь оношилж, өвдөхөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.



Leave feedback about this