Нүдний торлог бүрхүүлийн
лазер эмчилгээ
Хүний нүд 3 давхаргаас бүрддэг. Хамгийн наана нүдэнд харагдаж байгаа цагаан хэсгийг уураглаг бүрхүүл, дунд хэсгийг судаслаг бүрхүүл, арын хэсгийг торлог бүрхүүл гэдэг. Нүдний торлог бүрхүүл нь нүдний хамгийн дотор талын давхарга бөгөөд тархинд дүрсний тусгалыг дамжуулах үүрэгтэй. Хасах шил зүүдэг холын харалган нүдний гэмтлийн үед торлог бүрхүүлийн нимгэрэх, цоорол үүсдэг. Нүдний торлог бүрхүүл нимгэрч цоорсноор нүдний шилэнцэр цоорсон нүхээр нэвчин торлог бүрхүүлийн хууралт үүснэ.
Үүнээс болж нүдний хүчилтөрөгч, шим тэжээлээр хангадаг нүдний судаснууд ч мөн хөндийрдөг. Торлогийн хууралтыг эмчлэхгүй хугацаа алдвал хараа алдах аюултай.


