Миний хувьд гадаад, дотоодын олон эмнэлэг судалсны эцэст доорх шалтгааныг үндэслэн наадмын өмнө шинээр нээгдсэн Solongo LASIK Center-д лазер хагалгаанд орсон. Визнд орно гэж хугацаа алдахгүй. Гадаад явснаас үнэ хямд. Хагалгааны өмнө болон дараа асууж тодруулах, үзүүлэхэд хялбар. Бүх төрлийн хагалгаа хийж байсан. / Lasik, Smart sight гэх мэт/. Жч: SMART SIGHT нь германаас ирсэн хамгийн сүүлийн үеийн төхөөрөмж.
Сэтгэгдэл:
Эмч, сувилагч хандлага 10/10 Орчин 10/10 Миний хувьд ямарч асуудалгүй хагалгаандаа ороод одоо 100% хараатай, сэтгэл ханамж 100% баяртай байгаа.
Хагалгааны нийт процесс:
- Утсаар холбогдож үзлэгийн цаг авах.
- Үзлэгт орох /Ачааллаас хамааран 1-2цаг/
- Хагалгааны өдөр товлох. Шинжилгээгээс хамааран өөрт тохирох хагалгааг сонгох. Үнэ: 4~7сая орчим
- Хагалгааны өмнөх сургалт, чиглүүлэг сургалтад суух /30мин/
- Хагалгаанд орох. Нүдэнд хамгаалах линз зүүлгэсэн /1цаг/ Тухайн өдөртөө нүд бүрэлзсэн. Маргаашаас нь зүгээр харж эхэлсэн. 4 төрлийн дусаалга өгсөн. 2н 1 сарын хугацаанд үлдсэн 2н 3-6 сарын хугацаанд дусаана.
- Хагалгааны маргааш эхний үзлэгтээ орно.
- Хагалгаанаас хойш 4дөх өдрөө линзээ авхуулсан.
- Үзлэгийн давтамж нь 1,4, 14хоног, 1сар, 3сар, хагас жил гэсэн давтамжтай.
Солонго хараа заслын төвийн хамт олонд маш их баярлалаа.

