Алхам 1: Гэрэл таны эвэрлэгээр дамждаг
Таны эвэрлэг бүрхэвч нь нүдний урд хэсэгт байрлах тунгалаг, бөмбөгөр хэлбэртэй хамгаалалтын давхарга бөгөөд гэрлийг нугалж, хугалж чаддаг. Энэ нь амархан муудаж эсвэл хуурайшсанаар алсын хараа мууддаг.
Алхам 2: Гэрэл таны хүүхэн хараагаар дамждаг.
Үүнийг нүдний өнгөт хэсэг болох солонгон бүрхүүл хянадаг. Таны хүүхэн хараа нүдрүү орох гэрлийн хэмжээг ч мөн хянах ба гэрэл багатай үед өргөсөж /том болдог/, тод гэрэлд нарийсдаг.
Алхам 3: Гэрэл нь үргэлжлэн линзээр дамжин өнгөрдөг.
Гэрэл нь нугалж дахин хугардаг. Линз нь нүдний торлог бүрхэвчинд гэрлийн туяаг төвлөрүүлж, дүрсийг хүлээн авахаар тохируулдаг.
Алхам 4: Гэрэл таны торлог бүрхэвч дээр бууж, мэдрэлийн төгсгөлүүд дүрсийг хүлээн авдаг. Төв хэсэгт алсын хараа хамгийн тод байдаг ба шар толбо гэж бий. Нүдний торлог бүрхэвч нь зураг дээрх бүх мэдээллийг таны харааны мэдрэл рүү илгээдэг.
Алхам 5: Нүдний мэдрэл нь нүдний торлог бүрхэвчээс тархи руу цахилгаан дохиог дамжуулдаг.
Тархины анхан шатны харааны гадаргууд хүрсэн дүрс цааш тархины тусгай хэсгүүд рүү илгээгдэнэ. Тэдгээр хэсгүүдэд мэдээлэл боловсруулагдсаны үр дүнд бид юмсыг харж ойлгодог.



Leave feedback about this