SCHWIND SIRIUS+
Нүдний эвэрлэг бүрхүүлийн компьютерт Томографи болон топографи суурилсан оношилгооны төхөөрөмж
Оношилгоо шинжилгээнүүд.
- Эвэрлэг бүрхүүлийн урд, хойд гадаргуу тус бүрийн зузаан, муруйлт, хугалах хүчний хэмжээг нарийн тодорхойлно
- Нэг хэмжилтээр нүдний өмнөд сегментийг нарийн шинжилнэ
- 16мм-ээс дээш диаметрт эвэрлэгийн өндөр чанарт зураглал
- Эвэрлэгийн хэсэг бүрт 100 хүртэлх өндөр нягтралтат биометрийн хэмжилтийг тооцоолно
SCHWIND PERAMIS
Өндөр нягтралт топографи болон аберрометрийн хосолсон оношилгооны төхөөрөмж
PERAMIS давуу тал:
- Өндөр нарийвчлалтай пирамид долгионы мэдрэгч дээр суурилдаг бөгөөд нүдний долгионы уртад алдаа байгааг тодорхойлно
- Нүдний долгионы урсгалын гажуудлыг ямар ч давхцалгүйгээр цэг бүр дээр тодорхой хуваарилалттайгаар 45,000 хэмжилтийн цэгээр үнэлдэг.
- Аберрометр нь үл хүрэлцэх байдлаар нэг хэмжилтээр нэг секундэд 33 хүртэлх зураг авдаг.
- Хугарлын гажгийн өөрчлөлтийг бичиж аван дүрсжүүлэх боломжийг олгодог бөгөөд хамгийн сайн хэмжилттэй зургийг автоматаар сонгодог.
SIRIUS+, PERAMIS дээр хийгдэх шинжилгээ
- Кератоконусыг оношлох
- Хиймэл болрын тооцоолол хийх
- Хүүхэн харааны зураглалыг тодорхойлох
- Эвэрлэг бүрхүүлийн цогц шинжилгээ
- Нүдний хуурайшилтын шинжилгээ
- Глаукомыг эрт оношлох
- Хугарлын гажгийн нарийвчилсан шинжилгээ
SCHWIND-ийн COMBI WAVEFRONT ANALYZER
SCHWIND PERAMIS болон SCHWIND SIRIUS+ хоёр оношилгооны төхөөрөмжийн өвөрмөц функцуудыг нэгтгэснээр эвэрлэг бүрхүүл болон нүдний бүтцийн зураглалыг статистик үзүүлэлтээр харьцуулж, дүн шинжилгээ хийж мэс заслын оновчит тооцооллыг боловсруулдаг. Энэхүү хосолсон оношилгооны төхөөрөмжөөр манай төв нь хараа засах мэс заслын оношилгоо шинжилгээг хийж байна.
Давуу тал:
- Эвэрлэгийн топографи, аберрометр, Scheimpflug камерыг хослуулсан гурвалсан систем
- Өндөр нарийвчлалттай 1 µm нягтралтат пласидо топографи
- Ердийнхөөс 3-6 дахин өндөр нарийвчлалт аберрометр
- Өргөн хүрээний гурван хэмжээст эвэрлэгийн шинжилгээ хийх зориултат Scheimpflug камер
- Эвэрлэгийн зузааны зураглал, кератоконус эмгэгийн эрт үеийн оношилгоог сайжруулсан систем
- Оношилгооны бүх өгөгдлийг цогцоор үнэлнэ
Дээрх нүдний нарийвчилсан шинжилгээнүүд нь хараа засах мэс заслын үр дүнд 80 орчим хувиар нөлөөлдөг шинжилгээний үзүүлэлтээс хамаарч үйлчлүүлэгч та мэс заслын төрлөө өөрөө сонгох боломжтой
Үйлчлүүлэгч та: Хараа заслын мэс засалд орохоор төлөвлөж байгаа бол тоног төхөөрөмж болон мэс засал хийлгэх эмнэлэгээ сайн судалж сонголт хийх нь чухал юм.


