Сайн байна уу? 

    Намайг Нямдоржийн Золзаяа гэдэг. 2008 оноос хараа муудаж байгаагаа мэдэж шил тааруулж, өсвөр насанд байсан тул /шил зүүхээс ичээд/ зөвхөн шаардлагатай үед шилээ гаргаж ирж зүүдэг байсан. Энэ хугацаанд хараа бага багаар муудсан байсан. 2011 оноос оюутан болоод тогтмол шил зүүж эхэлсэн. 

    10 гаруй жил шил зүүсэн. 

    СОЛОНГО эмнэлэгээр 2020 оноос хойш нүдээ даатган үзүүлж байгаа. Сүүлд үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлээд хараа заслын төв нээж тав тухтай, найрсаг халуун дулаан орчинд сүүлийн үеийн герман төхөөрөмжөөр нүдийг үзэж шинжилж өгч байсан.  

    Монголд нүдний эмнэлэгүүдийг судалж үзээгүй байхдаа

    Харааны лазер мэс заслыг зөвхөн гадаад л хийлгэнэ гэж бодож явдаг байсан бодол өөрчлөгдөж Солонго эмнэлэгт лазер мэс засалд орохоор болсон. Шийдвэр гаргаад 2023оны 10-р сард нүдний цогц шинжилгээ өгөөд зөвөлгөө аваад хараа заслын FEMTO хагалгаа тохироно гээд уг хагалгаанд орохоор болоод хагалгааны өмнөх зөвөлгөө, сэтгэл зүйн бэлтгэлээ хангаад хагалгаандаа орсон.  15-20хон минутанд 10-15 жил зүүсэн шилнээсээ салах мэдрэмж үнэхээр гоё байсан.  Мэс заслын дараах зовиур байхгүй. Мэс заслын маргааш өдрөөс бүх зүйл тод, хэвийн ажлаа хийгээд явж болдог гээд үнэхээр гайхалтай байсан. амгийн сүүлийн үеийн төхөөрөмжийг монголдоо нэвтрүүлэн чадварлаг хамт олноор багаа бүрдүүлэн түргэн шуурхай, тав тухтай орчинд хорвоог илүү өнгөлөгөөр хардаг болсондоо сэтгэгдэл өндөр байна. Үйлчлүүлэгчээ мэс заслын дараа ч халамжилж бүх зүйлийг нь ойлгомжтойгоор тайлбарлан үйлчилж байсан АЛТАН гарт эмч, хамт олонд нь баярласан талархасанаа илэрхийлж байна.