Дэлгэрэнгүй мэдээллийг
(+976) 7701-6699

Нүдний эвэрлэгийн цогц шинжилгээ
Эвэрлэгийн топографи шинжилгээ нь эвэрлэг бүрхүүлийн гадаргуугийн мурийлт, өргөгдөлийн тооцоолол дээр суурилан эвэрлэгийн зузааны зураглал хийхээс гадна эвэрлэгийн урд болон хойд гадаргуугаас үүссэн өгөгдөлд дүн шинжилгээ хийн мэдээллийг боловсруулан эвэрлэгийг цогцоор үнэлнэ.
Энэхүү шинжилгээгээр:
- Эвэрлэгийн зузаан хэмжинэ.
- Эвэрлэгийн урд болон хойд гадаргуугийн хэлбэр үнэлнэ.
- Эвэрлэгийн урд болон хойд гадаргуугийн хугалах хүчийг тодорхойлно.
Ач холбогдол:
- Хараа засах лазер мэс засал төлөвлөх.
- Кератоконус (эвэрлэг урагш гүдийх) эмгэгийг илрүүлэх,хянах.
- Мэс заслын дараах астигматизм.
- Нүдний бусад гадаргуугийн эмгэгийн нөлөөллийг үнэлэх.



