Дэлгэрэнгүй мэдээллийг
(+976) 7701-6699

SCHWIND-ийн COMBI WAVEFRONT ANALYZER
SCHWIND PERAMIS болон SCHWIND SIRIUS+ хоёр оношилгооны төхөөрөмжийн өвөрмөц функцуудыг нэгтгэснээр эвэрлэг бүрхүүл болон нүдний бүтцийн зураглалыг статистик үзүүлэлтээр харьцуулж, дүн шинжилгээ хийж мэс заслын оновчит тооцооллыг боловсруулдаг. Энэхүү хосолсон оношилгооны төхөөрөмжөөр манай төв нь хараа засах мэс заслын оношилгоо шинжилгээг хийж байна.
Давуу тал:
- Эвэрлэгийн топографи, аберрометр, Scheimpflug камерыг хослуулсан гурвалсан систем
- Өндөр нарийвчлалттай 1 µm нягтралтат пласидо топографи
- Ердийнхөөс 3-6 дахин өндөр нарийвчлалт аберрометр
- Өргөн хүрээний гурван хэмжээст эвэрлэгийн шинжилгээ хийх зориултат Scheimpflug камер
- Эвэрлэгийн зузааны зураглал, кератоконус эмгэгийн эрт үеийн оношилгоог сайжруулсан систем
- Оношилгооны бүх өгөгдлийг цогцоор үнэлнэ
SIRIUS+, PERAMIS дээр хийгдэх шинжилгээ
- Кератоконусыг оношлох
- Хиймэл болрын тооцоолол хийх
- Хүүхэн харааны зураглалыг тодорхойлох
- Эвэрлэг бүрхүүлийн цогц шинжилгээ
- Нүдний хуурайшилтын шинжилгээ
- Глаукомыг эрт оношлох
- Хугарлын гажгийн нарийвчилсан шинжилгээ



