Үзлэгийн цаг захиалга
LASIK Үзлэг,  оношилгоо, зөвлөгөө мэдээлэл
Мэс засал төлөвлөх,мэс заслын өмнөх зөвлөгөө
Хараа заслын мэс заслын өдөр
Мэс заслын дараах хяналт
Үнэ цэнэ 
Үзлэгийн цаг захиалга
Үзлэгийн цаг захиалга
LASIK Үзлэг,  оношилгоо, зөвлөгөө мэдээлэл
  • Хараа зүйн үзлэг, эвэрлэгийн бүтцийн цогц шинжилгээ, нүдний хуурайшилтын үзлэг шинжилгээ
  • Нийт үргэлжлэх хугацаа 2цаг
  • 7-14 хоногийн өмнөөс линз зүүхээ зогсоох
  • Нүдээ будаагүй байх
  • Хиймэл сормуусгүй байх
  • Жолоо барихгүй ирэх
  • Нарны шилтэй ирэх
Мэс засал төлөвлөх,мэс заслын өмнөх зөвлөгөө
  • Эмчийн зөвлөсний дагуу өөрт тохирох мэс заслыг сонгох, мэс заслыг төлөвлөх
  • Лхагва гараг бүрт тогтмол мэс засал хийгддэг
  • Өмнөх өдөр нь буюу Мягмар гарагт мэс заслын зөвлөгөөнд сууснаар мэс засал баталгаажина.
Хараа заслын мэс заслын өдөр
  • Төлөвлөсөн цагт мэс засал эхэлнэ
  • Ар гэрээсээ хүнтэй ирэх
  • UV400 Нарны хамгаалалттай шилтэй ирэх
  • Нүүрний будаг, үнэртэй ус, хурц үнэртэй саван, шампунь, тос, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж түрхээгүй байх
  • Биед эвтэйхэн, хөнгөн даавуун, цайвар, захгүй, өмд, дулаан оймс өмсөх
  • Мэс заслын өмнөх өдөр архи,тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм,бэлдмэл,кофе,дааврын бэлдмэл хэрэглэхгүй байх, сайн унтаж амарсан байх
Мэс заслын дараах хяналт
  • Мэс заслын дараах хяналт, үзлэг нь мэс заслын үр дүнд нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйл бөгөөд дараах графикийн дагуу хийгдэнэ.
  • 1 хоног ->(3 хоног) ->(7 хоног)-> (1 сар)-> (3 сар)-> (6 сар)
  • Мэс заслын дараах хяналтын менежмент нь шархны эдгэрэлт, нүдний хуурайшилтын синдром, харааны чадлыг сайжруулах зэрэгт маш чухал ач холбогдолтой
Үнэ цэнэ 
  • Монгол хүний нүдний анатомын онцлог, судалгаанд суурилсан, цаг агаар болон байгаль орчны нөлөөлөллийг тооцсон, техник технологи инновацыг шингээсэн  мэс заслын номограм буюу аргачлал, үр дүн, эмчилгээний менежментийг санал болгодог.
  • Найрсаг чанартай үйлчилгээ, тав тухтай орчин, эргэх холбоо хяналт
  • Төлбөрийн уян хатан нөхцөл, шинжилгээний буцаан олголт, сэтгэгдэлийн болон чанарын судалгааны урамшууллууд гэх мэт олон хэмнэлтийг хүртэх болоижтой