Монголын Хараа заслын салбарт тэргүүлэгч Solongo LASIK Center-н 3 жилийн ой тохиож байна

    Монголын нүдний эрүүл мэндийн салбарт 20 жилийн туршлагатай Солонго нүдний эмнэлэг нь 2016 оноос эхлэн бидний сайн мэдэхээр “хараа тэглэх” буюу хараа заслын LASIK мэс заслыг хийж эхэлсэн бөгөөд 2023 онд ХБНГУ-ын 60 жилийн түүхтэй LASIK мэс заслын технологиор дэлхийд тэргүүлэгч Schwind eye-tech-solutions GmbH компанитай албан ёсны гэрээ байгуулж Монголын анхны хараа заслын иж бүрэн төв болох “Solongo LASIK Center” эмнэлгийг үүсгэн “Герман технологи, Дэлхийн стандарт”-г эх орондоо нутагшуулан, хараа заслын салбарт шинэ үеийг эхлүүлсэн.

    Solongo LASIK Center Main Image

    Орчин үеийн дэвшилтэт технологи

    Тус төв нь “Germany Innovation awards 2021”-ийн шагналт Schwind eye-tech-solutions GmbH компанийн ATOS болон AMARIS технологийн тусламжтайгаар SmartSight NOVA, FemtoLASIK, LASIK, TransPRK зэрэг бүх төрлийн хараа засах лазер мэс заслуудыг хийхийн зэрэгцээ эвэрлэг бэхжүүлэх эмчилгээ /Xtra/, нүдний хуурайшилтын оношлогоо, эмчилгээний хамгийн орчин үеийн IPL+LLLT (Intense Pulsed Light + Low Level Light Therapy) гэрлийн эмчилгээ, ялтаст эсээр баялаг сийвэнгийн дусаалга /PRP - platelet rich plasma/ эмчилгээ, нүдний эвэрлэг конус хэлбэртэй болох буюу Кератоконус эмгэгийн үеийн /CXL - collagen cross linking/ фотохимийн гэрлийн эмчилгээ зэрэг хараа засах мэс засалтай холбоотой бүхий л оношлогоо, эмчилгээг нэвтрүүлсэн, тав тухтай орчин, чадварлаг хамт олныг бүрдүүлсэн эмнэлэг юм.

    Бидний үр дүн:

    • 12,000+ үйлчлүүлэгч — нарийвчилсан үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдаж
    • 2,000+ үйлчлүүлэгч — хараа засах лазер мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэлээ
    Technology and Facility

    Хамтын ажиллагааны гэрээ сунгагдаж, үйлчилгээний хүртээмж нэмэгдлээ

    Энэхүү ойтой давхцан тус төв дэлхийн тэргүүлэгч ХБНГУ-ын “Schwind eye-tech-solutions” компанитай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, мастер гэрээгээ (Service Agreement) 2 дахь жилдээ амжилттай сунгалаа.

    Тус мастер гэрээний хүрээнд мэс засалд ашиглагддаг зарим хэрэглэгдэхүүний үнийг бууруулах боломжтой болсон нь иргэд маань эх орондоо олон улсын жишигт нийцсэн хараа заслын мэс заслыг боломжит өртөгөөр, эх хэл дээрээ зөвлөгөө мэдээлэл аван, мэс заслын дараах хяналт, эргэх холбоо зэрэг давуу талуудыг биеэр мэдэрч, төлбөрийн уян хатан нөхцөлөөр хийлгэх боломж бүрдэж байна.

    Partnership Image

    Гурван жилийн ойн “бэлэг” задаллаа

    • Онцгой үнийн бэлэг: Хараа заслын LASIK, TransPRK мэс заслуудыг 2026.04.29-2026.09.01 заагдсан хугацаанд 3,800,000 төгрөгөөр хийлгэх боломжтой боллоо
    • Урьдчилсан үзлэг, оношлогооны багц урамшуулал
    • Тодорхой нөхцөлтэй бэлэгт хөтөлбөрүүд

    Харааны шилнээсээ салж, илүү тод хараатай, илүү хөөрхөн, тав тухтай, өөртөө итгэлтэйгээр зуныг эхлүүлээрэй!

    Promotion Poster

    Холбоо барих

    Web: Solongo Lasik Center

    Facebook page: Solongo LASIK Center | Ulaanbaatar | Facebook

    Instagram acc: Instagram

    Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 77016699

    Онлайн цаг авах: Solongo LASIK center цаг захиалга

    Хаяг: СБД 1-р хороо, Сэлбийн гүүрний баруун хойно - Натурын зам дагуу, МПМ цогцолбор 2-р давхар