Энэ мэс заслын үр дүнд та нүдний шил болон контакт линзний тусламжгүй тод харах боломжтой болох бөгөөд лазерын тусламжтайгаар нүдний эвэрлэг бүрхэвчийн гадаргууг өөрчлөх замаар таны хугарлын гажгийг засдаг.

    Мэс засал нь хэдхэн секунд үргэлжилдэг бөгөөд хэсгийн мэдээ алдуулах нүдний дусаалга дусааж ямар ч өвдөлтгүй хийгддэгээрээ онцлог юм.
    Ямар хүмүүс энэ мэс засалд орох боломжтой вэ?
    • 20-40 насны хүмүүс. Учир нь хүний биеийн өсөлт бойжилт бүрэн явагдсаны дараа болон хөгшрөлт явагдахаас өмнө хийлгэх ёстой учир нас заадаг байна.
    • Нүдний хавсарсан өвчингүй
    • -8 диопри хүртэлх шил зүүдэг
    • +6 диопри хүртэлх шил зүүдэг
    • -4 диопри хүртэлх цилиндр шил зүүдэг
    Мэс заслын дараа анхаарах зүйлс:
    • Эхний 24-48 цагт нүдэнд юм орсон мэт аргаж торох, гялбах, нулимс гарах, хорсох зовуурь илэрч болно.
    • Мэс заслын дараах эхний долоо хоногт нүдээ нухаж дарахгүй, нүүр нүдээ будахгүй байх
    • Нэг сар саун бассейнд орохгүй. Бодибилдинг, аэробик, гүйлтээр хичээллэхгүй.
    • Нарны шууд гэрлээс нүдээ хамгаалж нарны шил зүүх
    • Эхний 14 хоногт зурагт үзэх, ном унших, компьютер дээр ажиллахаас зайлсхийх
    • Нэг сар нүд орчим будаг тос, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхгүй. /Үсний будаг, хими хийлгэхгүй/
    • Хэрвээ хүчтэй өвдөх, хараа муудах, нүдний улайлт ихсэх шинж илэрвэл цаг алдалгүй эмчид үзүүлэх хэрэгтэй