Хугарлын гажиг гэдэг нь нүдний уртын хэмжээ болон хэлбэрийн өөрчлөлттэй холбоотой торлог дээр гэрэл зөв цэгт фокуслахгүй байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл нэмэх, хасах, цилиндртэй, цилиндргүй гэх мэт харааны өөрчлөлтийн бүх хэлбэрүүд үүнд хамаарна.

    Хугарлын гажиг гэдэг нь өвчин биш бөгөөд нүдний шилээр засах боломжтой.

    Нүдэнд нөлөөлдөг хугарлын гажийн бүтэц

    • Эвэрлэг бүрхүүлийн хэлбэр хавтгай эсвэл хэт гүдгэр /гүдгэр, бөмбөгөр/
    • Болрын нимгэн, зузаан байдал
    • Нүдний алимны урт

    Дээрх тохиолдлуудад юмсыг бүдэг хардаг бөгөөд өөрт тохирох шилээр хугарлын гажгийг засаж тод харах боломжтой.

    Хугарлын гажгийн төрлүүд:

    • Астигматизм- Холимог харааны гажиг буюу хол ойрын аль алиныг нь бүдгэрүүлдэг бөгөөд эвэрлэг бүрхэвчийн хэв гажилтын улмаас үүсдэг. /Зүүх шил: cylinder cyl /-,+/ цилиндр шил, тодорхой тэнхлэг градустай./
    • Миопи- /холын харалган / Нүдний алимын дагуу тэнхлэгийн урт 24мм-ээс их буюу ийм хүмүүс ойр байгаа зүйлийг тод, хол байгаа зүйлсийг бүдэг хардаг байна. /Зүүх шил Sphere sph /-/ хотгор, сарниулагч буюу хасах шил/
    • Гиперопи /Ойрын харалган/ Нүдний алимын дагуу тэнхлэгийн урт 24мм-бага. Энэ тохиолдолд дүрс нүдний ард талд тусдаг. /Зүүх шил Sphere sph /+/ гүдгэр цуглуулагч нэмэх шил/
    • Пресбиопи /Ойрын хараа муудах/ Энэ нь хүмүүсийн хөгшрөлт эхлэхэд үүсдэг /40-45 наснаас хойш/ , нүдний болор ойрын дүрсээс ирсэн гэрлийг фокуслаж чадахгүй болдог. /Зүүх шил Sphere sph /+/ гүдгэр цуглуулагч нэмэх шил/

    Leave feedback about this

    • Rating