SCHWIND PERAMIS болон SCHWIND SIRIUS+ хоёр оношилгооны төхөөрөмжийн өвөрмөц функцуудыг нэгтгэснээр эвэрлэг бүрхүүл болон нүдний бүтцийн зураглалыг статистик үзүүлэлтээр харьцуулж, дүн шинжилгээ хийж мэс заслын оновчит тооцооллыг боловсруулдаг. Энэхүү хосолсон оношилгооны төхөөрөмжөөр манай төв нь хараа засах мэс заслын оношилгоо шинжилгээг хийж байна.
Давуу тал:
– Эвэрлэгийн топографи, аберрометр, Scheimpflug камерыг хослуулсан гурвалсан систем
– Өндөр нарийвчлалттай 1 µm нягтралтат пласидо топографи
– Ердийнхөөс 3-6 дахин өндөр нарийвчлалт аберрометр
– Өргөн хүрээний гурван хэмжээст эвэрлэгийн шинжилгээ хийх зориултат Scheimpflug камер
– Эвэрлэгийн зузааны зураглал, кератоконус эмгэгийн эрт үеийн оношилгоог сайжруулсан систем
– Оношилгооны бүх өгөгдлийг цогцоор үнэлнэ
Дээрх нүдний нарийвчилсан шинжилгээнүүд нь хараа засах мэс заслын үр дүнд 80 орчим хувиар нөлөөлдөг шинжилгээний үзүүлэлтээс хамаарч үйлчлүүлэгч та мэс заслын төрлөө өөрөө сонгох боломжтой
Үйлчлүүлэгч та: Хараа заслын мэс засалд орохоор төлөвлөж байгаа бол тоног төхөөрөмж болон мэс засал хийлгэх эмнэлэгээ сайн судалж сонголт хийх нь чухал юм.
Хараа заслын төв эмнэлэг утас: 77016699
Хараа заслын төв эмнэлэг хаяг:
СБД, 1-хороо, MPM цогцолбор, 2давхар Solongo lasik center
Цагийн хуваарь: 08:00-16:00 /Даваа-Баасан/


