Хагалгааны технологи

SCHWIND ATOS:

  1. Smart Sight (зүслэггүй)
  2. FemtoLASIK (лазер зүслэгт) тус тус мэс заслыг хийдэг

ATOS машины давуу тал:

  • Мэс заслын үед нүдний хөдөлгөөн нь үр дүнд шууд нөлөөлдөг тул мэс заслын явцад нүдний хөдөлгөөнийг хянаж, лазер operation хийгддэг ухаалаг системтэй
  • Өндөр цилиндр шилийг засах боломжтой
  • Эвэрлэгийн бүтцээс авах эдийг нарийн хэмжиж тогтоодог
  • Femtosecond лазераар эвэрлэгт нэгэн жигд маш нарийн зүслэг хийдэг учир мэс заслын дараа нүдэнд гялбалт үүсгэхгүй
  • Герман улсын шилдэг технологийн шагнал “German Innovation Awards 2021” хүртсэн
  • Үйлчлүүлэгчдэд аюулгүй тав тухтай

ATOS машин дээр хийгддэг Smart Sight (зүслэггүй) мэс заслын давуу тал:

  • Smartsight мэс засал нь SMILE-ийг бодвол илүү өндөр хэмжээтэй хугарлын гажгийг засах (-12.00 диоптр), хүүхэн харааг хянах болон астигматизмыг (цилиндр -6.00 диоптр) буруулах боловсронгуй программ хангамж бүхий сайжруулсан хувилбар юм
  • Femtosecond буюу нэг төрлийн лазер ашиглан мэс засал хийдэг, нэг үе шаттай мэс засал
  • Хасах -12.00 диоптр хүртэл шилийг засах боломжтой
  • Цилиндр -6.00 диоптр хүртэл шилийг засах боломжтой
  • Мэс заслын үргэлжлэх хугацаа 1 нүдэнд дунджаар 7-10 минут
  • Хараа сайжрах хугацаа дунджаар 1-2 өдөр
  • Өвдөлтгүй, эдгэрэлт хурдан
  • Эвэрлэгийн гадаргууд зүслэг хийхгүй тул эвэрлэгийн бат бөх байдал хадгалагдаж үлдэнэ

SCHWIND AMARIS:

  1. LASIK
  2. TransPRK
  3. PRK тус тус мэс заслыг хийдэг

AMARIS машины давуу тал:

  • Секундэд 500-дээш лазерын импульсээр маш өндөр нарийвчлалтайгаар эвэрлэгийн эдийг бага гэмтээж хийгддэг учир эдгэрэлт, үр дүн сайтай
  • Мэс заслын үед нүдний маш жижиг хөдөлгөөнийг ч хянаж даган лазер operation хийгддэг учир хамгийн аюулгүй, найдвартай
  • Нүдний хөдөлгөөнийг мэдэрч 5D хэмжээстийн дагуу лазер үйлчилдэг
  • Лазерын цэгүүд нь маш жижиг учир эвэрлэгийн гадаргууг жигд гөлгөр болгодог энэ нь

нүдний хуурайшилтыг багасгадаг

  • Мэс заслын үед нүдний эвэрлэг дээр үүсэх халалтыг хянах, удирдах ухаалаг системтэй
  • Мэс заслын явцыг аюулгүй удирдах ухаалаг системтэй

AMARIS машин дээр хийгдэх мэс заслуудын давуу тал:

  • Хасах -12.00 диоптр хүртэл шил засна
  • Нэмэх +6.00 диоптр хүртэл шил засна
  • Цилиндр -6.00 диоптр хүртэл шил засна
  • Мэс заслын үргэлжлэх хугацаа 1 нүдэнд дунджаар 8-15 минут
  • Хараа сайжрах хугацаа дунджаар 1-2 өдөр
  • Өвдөлт багатай эмчилгээний дараа шууд хараа сайжирна
  • Нөхөн сэргэлт хурдан

 

АTOS болон AMARIS 2 машин нь эвэрлэгийн хэлбэрийг өөрчлөн хараа засах мэс ажилбарыг хийдэг хамгийн сүүлийн үеийн боловсронгуй болгосон ухаалаг систем юм.